Нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас /Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд/ тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөгдсөн 8 чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тээвэрлэхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ