Хөгжлийн банканд 27,5 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ

2022-04-12 16:411min0
mun

Энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт 151,328,086,239 /нэг зуун тавин нэгэн тэрбум гурван зуун хорин найман сая наян зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Зээлийн ангиллаар авч үзвэл,

  • Хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,716,151,185 төгрөг
  • Анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг
  • Чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,261,069,401 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Түүнчлэн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй