Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны 04-р сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс 2022 оны 04-р сарын 29-ний өдрөөс эхлэн аялахаар болсон тухай УБТЗ-аас мэдээллээ.

Тус чиглэлийн цагийн хуваарь нь:
  • Улаанбаатар – Эрхүү чиглэл: БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.
  • Эрхүү – Улаанбаатар чиглэл: БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирнэ.
Тавигдах шаардлага:
  • Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ-ын хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариуг Англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн