Өчигдөр Tencent компаниас видео тоглоомын үйлчилгээ үзүүлдэг Penguin Esports-ийг 6 сарын 7-нд хаахаар болсноо мэдэгдэв.
Мөн Penguin Esports-ийг хаах шийдвэр нь бизнезийн стратегийн шийдвэр бөгөөд ирээдүйд өөр олон дэвшилтэд төслүүд дээр ажиллана гэжээ. Penguin Esport нь Amazon компанийн Twitch аппликэйшнтэй адилаар мэргэжлийн видео тоглоомын тэмцээнүүд болон бусад видео тоглоомтой холбоотой контентуудын livestream хийх боломжийг олгодог юм.
Өмнө нь тус компаниас Huya болон DouYu хэмээх хоёр stream-ийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан нь Penguin Esports-ийг тус компаниудтай нэгтгэсэн 6 тэрбум ам.долларын төсөл байсан юм. Гэтэл БНХАУ-ын засгийн газраас үүнийг монополийн шинжтэй хэмээн үзэн таслан зогсоох шийдвэрийг гаргасан. Мөн 18-аас доош насны хүүхдүүдийг онлайн видео тоглоом тоглохыг хориглосон. Үүнээс болж Tencent-ийн 2021 оны сүүлийн улирлын борлуулалтын орлого огцом унасан билээ.