Бяцхан гутал юу өгүүлнэ вэ

2022-04-11 12:411min0
278248957_411680410682242_2704861749064590184_n
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Бяцхан гутал юу өгүүлнэ вэ?” өрөөсөн гуталны жагсаалыг зохион байгуулжээ. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг утга бүхий үг бичиж хүүхдийн гуталны хажууд байрлуулжээ.
Тус аймагт сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс болж охид, эмэгтэйчүүд амь насаараа хохирох, бага насны хүүхэд өнчрөн үлдэж буй гэмт хэргийн тохиолдлууд нэмэгдэж буй учраас “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байх”-ыг Хоймор нутгийн ээжүүд төрийн бус байгууллагаас уриалав.
Жагсаалд 200 гаруй ээжүүд нэгдэж өрөөсөн гутлаа, тулгамдаж буй асуудлын хамт ирүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй