МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шаардлага хүргүүлж, НХХЯ-ны гадаа жагсаал хийлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам нэмэгдүүлж байх хуультай байдаг байна. Тиймээс нэг цагийн хөлсний доод хэмжээг нэг ам.доллар буюу 3000 төгрөг хүргэх шаардлагыг хүргэсэн байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг.
Тэгэхээр одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэг цаг нь 2000 төгрөг ч хүрэхгүй байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар нэмэгдээд байгаа учраас цалин хөлсийг ч гэсэн мөн нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг МҮЭХ-оос илэрхийлж буй.
Б.Ирээдүй