Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Иймд үерийн аюултай бүсэд оршин сууж байгаа бол нүүх, цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.