Сүхбаатарын талбайд үнийн өсөлтийг эсэргүүцэж, “Монголдоо сайхан амьдармаар байна” уриатай залуусын тайван жагсаал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсаж буй залуустай 12.30 цагт Соёлын төв өргөөнд уулзаж, нээлттэй ярилцахаар болжээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө тайван жагсаал хурцадмал хэлбэрт шилжиж, цагдаагийн албан хаагчид жагсагчдыг хүч хэрэглэн албадан тараасан. Жагсаалаас 20 хүнийг баривчилж, 18 хүнийг эрүүлжүүлжээ.