Монголбанк, Монголын Банкны Холбоо, Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран хэрэгжүүлж буй “Банк санхүүгийн мэргэжлийн сургалт, стандартын үйл ажиллагаа явуулах Сургалтын шинэ институт байгуулах төсөл”-ийн хүрээнд Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа Монгол банкны байранд болж өндөрлөлөө.
Тус ёслолын арга хэмжээнд Монгол Банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч, Монгол Банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар оролцлоо.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Төв бахкнаас төрийн болон төрийн бус байгуллагуудтай хамтран олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү сургалтаар дэлхийн банкны олон улсын стандартыг баримтлах , бизнесийн ёс зүйг сахих , хэрэглэгчидтэй харилцах харилцаанд тулгуурласан .
“Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах ажилтны суурь шаардлагын жишиг”, ”Шинэ банкирын онол, практик хосолсон болон мэргэшсэн банкирын сургалтын жишиг журам” болон ”Банкны ажилтны суурь шаардлагын жишгийг хангуулах шинэ банкирын сургалтын ерөнхий хөтөлбөр”-ийг тус тус Монголбанкнаас батлаад байгаа юм .