Нийслэлийн хэмжээнд он гарснаар ой, хээрийн түймрийн хоёр дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай унтрааж ажилласан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-р хороо Зүүн богины аманд шар өвс шатаж байна гэх дуудлага дөрөвдүгээр сарын 6-ны 15:43 цагт ирсэн юм. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах зургаан ангийн 63 алба хаагч 13 автомашин, Pajero club 10 иргэн долоон автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн таван автомашин, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн найман албан хаагч, хоёр автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн зургаан мотоциклтэйгээр түймрийг бүрэн унтраажээ.
Хуурайшилтын улиралд гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, олон нийт ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.