Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Тэмүүлэн цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Иргэн А нь 2020 онд хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн, бага насны охид руу найзын хүсэлт илгээж, нийт 84 бага болон өсвөр насны охидтой танилцан холбоо тогтоож, нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь ятган гуйж авч, улмаар уулзаж дүрс бичлэгээр нь сүрдүүлж айлган бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийг илрүүлэн шалгаад байгаа юм.
Хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болсон ч гэрийнхэндээ хэлдэггүй, нуудаг. Энэ нь ийм төрлийн гэмт хэрэг олон гарах шалтгаан болдог.
2 comments
Энэ нөхөрийг үтэр түргэн хөнглө адгуус ч ингэж авирлахгүй шүү
Адууны сэлдий тасдаад байгаа нөхдөд аваачаад өгчихөө сэлдийг нь тасдаг муу хүүрийг