Ардчилсан намаас дараах мэдэгдлийг гаргалаа. Тухайн мэдэгдэлдээ:
“Ц.Магалжав нар хамтран Ардчилсан намын нэрээр “мөнгө угаах” хууль бус үйлдэл явуулж байгааг Ардчилсан нам эсэргүүцэж байна.
1990 оны 04-р сарын 07-ны өдөр нь Монголын Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярын өдөр. Гэтэл “Ардчилсан нам”-ын нэр барьсан хэсэг хүмүүс Ардчилсан намын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаа явуулж түүнийг зөвтгөх нэрийн дор Монгол бөхийн өргөөнд 2022 оны 04-р сарын өдөр 07-ны өдөр Ардчилсан намын баярт зориулсан хэмээх 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар завдаж байна.
Энэхүү барилдаанд Ардчилсан намын нэр, тамга, лого, тугыг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хууль бус мөнгөний асуудал яригдаж байна. Иймд Монголын Үндэсний бөхийн холбоо энэхүү хууль бус ажиллагаагаа даруй таслан зогсоож, 04-р сарын 07-ны өдрийн барилдаанаа цуцлахыг албан ёсоор шаардаж байна. Ардчилсан намын нэр барьсан этгээдүүдтэй Ардчилсан намын гишүүд бид улс төрийн хатуу тэмцэл явуулахаа анхааруулж байна” гэжээ.
2 comments
Энэ Магалжав дэндүү боловсролгүй хүн юмаа. АН-ын бузар хэрүүлд МҮБХ-г аваачиж хутгаж яанаа ?! АН-ын тамга тэмдэг тэрэнд энэнд очлоо, Дээд Шүүх тэрнийг бзртгэлээ гээд шуугиад байгааг уншдаггүй сонсдоггүй юмуу ?!
Энэ Магалжав дэндүү боловсролгүй хүн юмаа. АН-ын бузар хэрүүлд МҮБХ-г аваачиж хутгаж яанаа ?! АН-ын тамга тэмдэг тэрэнд энэнд очлоо, Дээд Шүүх тэрнийг бзртгэлээ гээд шуугиад байгааг уншдаггүй сонсдоггүй юмуу ?!