Америкийн хэсэг хууль тогтоогчид Украинд зэвсэг нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд уриалсан тухай CNN мэдээлэв.
АНУ Киевт алсын тусгалтай газар-агаар ангиллын пуужин, сөнөөгч онгоц, хөлөг онгоцны эсрэг пуужин зэрэг нэмэлт зэвсгээр хангах ёстой гэж тус сувагт бичсэн хууль тогтоогчдын захидалд дурджээ.
Хууль тогтоогчдын хүсэлтэд зенитийн пуужин, танк эсэргүүцэх “Жавелин” систем, түүнчлэн алсын тусгалын нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай дурдсан байна.
Хууль тогтоогчид энэ жагсаалтыг Украины албаны хүмүүсийн өнгөрсөн долоо хоногт Конгресст өгсөн хүслийг үндэслэн жагсаасан гэж мэдэгджээ. Үүнд “Украинд нэмэлт тусламж хэрэгтэй байна” гэсэн 17 бүсийг жагсаасан байжээ.
Эх сурвалж: INTERFAX