Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх Т.Мөнхсайхан:
-21-ээс дээш насны нэг хүнд ногдох архи, согтууруулах ундаа 55л, спирт 12л байна. Архинаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд тэргүүлж байна.
Энэ нь ДЭМБ-аас гаргасан дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байна. Архины асуудал Монгол улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үзэж байна. Цаашилбал, 100 мянган хүнд ногдох архины шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна.
21-ээс дээш насны архинд донтсон 90 мянган иргэн байна. Архины шалтгаант осол гэмтэл жилд 16.000, гэмт хэрэг 22-23.000 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ бүхэн нь жил бүр нэмэгдэж байна. Архины шалтгаанд хүн амины хэрэг 2019 онд 60 хувьтай байсан бол, 2022 оны нэгдүгээр улиралд 88.7 хувьд хүрээд байна.
Архины хамаарлыг бууруулах хамгийн үр дүнтэй бодлого бол татвар! 38-40 градусын архи, согтууруулах ундааны онцгой албан татвар нь 26 градустай архиныхтай адилхан байна. Дэлхийн жишгээр бол өндөр градустай архины татвар өндөр байх ёстой. Татвар өндөр байснаар хэрэглээ 8 хувиар, авто осол 10 хувиар, элэгний церроз 32 хувиар буурдаг.
Ерөнхийлөгчийн тамгын газраас цогц бодлого явуулах ёстой гэж үзэж байгаа учир өнөөдөр Засгийн газарт чиглэл өгч байна гэв.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулав. Засгийн газарт архи, согтууруулах ундаан дээр цогц бодлого гаргах, соёл бий болгох, эрх зүйн орчныг өөрчлөх ёстой гэсэн чиглэлийг өглөө.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар:
-36 градусаас дээших архины татварыг өндөр болгоно. Жил бүр нэмэгдүүлнэ.
1 comment
Нэгмөсөн 05.н градус болго эсвэл үйлдвэрлэхээ больчих оо архигүйгээр үхээд дуусахгүй эсвэл 60-80.н градус болго шатаад үхэцгээг