Ерөнхийлөгчийн хүү Хантер Байдентай холбоотой татварын мөрдөн байцаалтын ажиллагаа АНУ-д хүчээ авч байна. Түүнийг Украины байгалийн хийн “Бурисма” компаниас мөнгө авсан хэрэгт сэжиглээд удаж байгаа юм.
2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа ид бэлдэж байгаа Дональд Трамп энэ хэрэгт анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ нь Цагаан ордны одоогийн тэргүүнд таатай нөлөө үзүүлэхгүй бололтой.
Хантерын муу зуршил, сэтгэцийн байдлыг сонирхож эхэлжээ
“Анчин” хочит Байденаас АНУ-ын Делавэр дэх прокурорын газрын ажилтнууд Украины байгалийн хийн Burisma Holdings Ltd компаниас авсан орлогын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүссэн талаар The Wall Street Journal мэдээлээд байна.
Америкийн удирдагчийн хүүгийн нэг хамтрагчийг аль хэдийн байцаасан бөгөөд одоо Хантерын муу зуршил, сэтгэцийн байдлыг сонирхож эхэлсэн аж. Энэхүү мөрдөн байцаалтын ажиллагааг уламжлал ёсоор Ерөнхийлөгч асан Дональд Трамп эхлүүлээд байна.
Прокурорууд “Анчин”-г Украин, Хятад, Казахстан болон бусад улс орнуудтай хийсэн бизнесийн харилцаа, татварын болон бусад хууль тогтоомж, тэр дундаа гадаадын Засгийн газрыг лоббидох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж байна гэж тус сонинд бичжээ.
Мөн Украйны биологийн лабораториудыг санхүүжүүлэхэд хүү Байден оролцсон байж болзошгүй нотлох баримтууд бас гарч иржээ.
Их Британийн Daily Mail сонин Хантер Байденыг АНУ-ын Засгийн газар болон “Метабиота” эмнэлгийн компанийн хооронд хийсэн олон сая долларын өртөгтэй “үхлийн аюултай эмгэг төрүүлэгчид”-ийг судлах гэрээ байгуулахад тусалсан цахим шууданг нийтлээд байна.
Уг баримтад “Метабиота” фирм нь Пентагоны гэрээлэгч Black & Veatch компанид үйлчилгээ үзүүлсэн талаар дурдсан байна. Тус материалд “Агаараар дамждаг, үхэлд хүргэж болзошгүй халдварт бодис эсвэл хорт бодисыг судлах” зорилгоор Украинд био лаборатори барьсан талаар дуржээ.
Мөн Бага Байден “Метабиота”-г Украины эрчим хүчний “Бурисма Холдингс” компанитай хамтран “шинжлэх ухааны төсөл” хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь Украины био аюулгүй байдлын түвшинг дээшлүүлсэн лабораториудыг нээхэд хүргэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Хантерын гэр бүл болон санхүү тойрсон дуулианууд
Делавэрийн прокурорын газар Бага Байденийн татварын хэргийг эцгийнх нь сонгуулийн кампанит ажлын оргил үед анх шалгаж байсан юм. Хантер тухайн үед “Хууль ёсны дагуу, зохих журмын дагуу, тэр дундаа татварын мэргэжлийн зөвлөхүүдийн тусламжтайгаар бизнес эрхэлдэг” хэмээн батлаж байсан бол Жозеф Байден “сорилт бэрхшээлийг даван туулж, хүчирхэгжиж байгаа” хүүгээрээ маш их бахархаж байна гэж байсан юм.
Гэсэн хэдий ч Хантер аав, ээждээ маш их бэрхшээл авчирчээ. Архи, хар тамхины асуудал, дуулиан шуугиантай салалт, хорт хавдраар нас барсан том ах Богийн бэлэвсэн эхнэрт хандсан харилцаа гээд ээдрээтэй олон асуудал түүний амьдралд тохиосон.
Гэхдээ хэвлэлүүд бага Байдены хувийн амьдралыг хөндөхгүй байхыг илүүд үзэж байна. Гол анхаарал нь Украины хийн компани “Бурисмаг”-ийн дуулиан шуугиан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа юм.
Хантер 2014-2019 онд “Бурисмаг”-ийн Удирдах зөвлөлд ажиллаж байсан бол тухайн үед Жо Байден АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, Америкийн улс төрөөс Украйнд хандах чиг хандлагыг тодорхойлоход оролцож байсан юм.
Хантерын бизнесийн хамтрагч Эрик Швериний 2017 оны 1-р сард бичсэн захидал одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гарт байна. Эрик Шверин тэр үед бага Байдены үүсгэн байгуулсан “Rosemont Seneca Partners” компанийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Эрик Шверин энэ захидалдаа Хантер Байден 2014 оны татварын тайлангаа “Бурисма” дахь ажлынхаа төлөө хүлээн авсан 400.000 долларын дүнг мэдээлээгүй тухай бичсэн байх ба Шверин хамтрагчдаа татварын тайланд “нэмэлт” хийхийг зөвлөж байжээ.
Мөн Хантер Байден Хятадын түншүүдтэй хамтран ажилласан асуудал мөрдөн байцаагчдын анхааралд ороод эхэлжээ. Түүний мөнгө угаасан, татварын зэрэг гэмт хэргүүдийг Хэргийг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд буюу АНУ-ын Дотоод орлогын албаны Эрүүгийн хэлтсийн ажилтнууд хариуцан ажиллаж байгаа юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн хүүгийн өөр нэг хувийн захидал ил болоод байгаа юм. Энэхүү захидалд Хятадын нэгэн тэрбумтан Хантер Байденд чухал хүмүүстэй харилцахын тулд жилд арван сая доллар төлдөг байсныг нотлох баримт олджээ.
Трамп Бурисмагийн хэргийг дахин сэргээхийг хүсч байна
Украины “Бурисмаг” компанийн дуулиан 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд чухал үүрэг гүйцэтгэж байсан юм. Д.Трамп энэ түүхийг дахин эхлүүлж, өдөөн хатгаж байгаа нь Жо Байденыг хэт нэг талыг барьсан улстөрч гэдгийг батлах, нөгөө талаар түүний хүүгийн ашиг сонирхол Вашингтоны Украйн руу чиглэсэн хандлагад нөлөө үзүүлсэн гэдгийг нотлох гэсэн санаатай холбоотой байж болохоор байна.
Хантерын тухай яригдаж буй асуудлыг Ардчилсан намынхан Трамптай холбож байгаа бөгөөд түүнийг өрсөлдөгчөө буруутгахын тулд нотлох баримт олж авахаар улайрч байна гэж буруутгах болжээ.
Бурисмагийн эсрэг хэд хэдэн Эрүүгийн хэрэг 2020 онд үүсч байсан ч дараа нь энэ шуугиан намжиж байсан. Энэ талаар Д.Трамп мэдэгдэхдээ Америкийн хэвлэл мэдээллийнхэнд Хантерын хар түүхийг дарж орхилоо гэж байв. Гэсэн хэдий ч энэ түүх дахин хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орж ирээд байна.
1 comment
Бусдыг дуурайх хэрэггүй америк бурхан биш муу ерийн чөтгөр санаат