2022-04-02 12:561min01

Оросын хийн хориг нь үйлдвэрлэлийг сүйрүүлнэ гэж Германы Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч мэдэгджээ

08

Германд Оросоос нийлүүлдэг хийд хориг тавьснаас болж энэ салбар уналтад орно гэж таамаглаж байна. Оросын хийн хориг нь Германы аж үйлдвэрүүдийг сүйрүүлнэ гэсэн үг гэж Германы Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч Зигфрид Руссвурм ZDF телевизийн эфирт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Тэрбээр, Оросын хийнээс татгалзсанаар тус салбарыг найдваргүй байдалд оруулж магадгүй аж.

Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Үүний хариуд барууны орнууд Москвагийн эсрэг томоохон хэмжээний хориг арга хэмжээ авч, ялангуяа банкны салбар, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар зарлаад байгаа. Мөн тус улсад бие даасан брэндүүд ажиллахаа болино гэдгээ мэдэгдсэн.

Кремль эдгээр арга хэмжээг бусадтай адилгүй эдийн засгийн дайн гэж нэрлэсэн. Эрх баригчид ийм үйл явдал өрнөхөд бэлэн байгаагаа онцлон тэмдэглэж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа.

ОХУ-ын Төв банк валютын зах зээлийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авч байна. Эрх баригчид мөн найрсаг бус улс орнуудад хийн нийлүүлэлтийн төлбөрийг рубльд шилжүүлж байгаагаа зарлав. Нэмж дурдахад Засгийн газар зуу орчим санаачилгыг багтаасан хязгаарлалтын арга хэмжээний эсрэг төлөвлөгөө боловсруулж, түүний санхүүжилтэд нэг их наяд орчим рубль шаардагдана гэж тооцоод байна.

1 сэтгэгдэлтэй

  • Zochin

    2022-04-03 12:25 at 12:25

    Tiim blaa geed yahav gartsaa oltsgoon bz .orsiig tetgej ui olnoor ustgah hunuult zevseg hihiig demjihgui bh yostoi

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй