Украины Ерөнхийлөгч В.Зеленский эх орноосоо урвасан хэрэгт буруутган Аюулгүй байдлын албаныхаа (SBU) хоёр генералын цолыг хураажээ. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын YouTube сувагт нийтэлсэн видео мессежээр дамжуулжээ.
В.Зеленскийн хэлснээр, Дотоод аюулгүй байдлын ерөнхий газрын дарга асан Андрей Наумов, Херсон муж дахь , Дотоод аюулгүй байдлын дарга асан Сергей Криворучко нар “тангаргаа зөрчиж, эх орноосоо урвасан” гэжээ.
Өнөөдөр хоёр Укаины эсрэг ажилласан хоёр албан тушаалтны талаар шийдвэр гаргалаа. Одоо надад бүх урвагчидтай харьцах цаг алга байна. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, бүх зүйл хэвийн болоход тэд бүгд шийтгэгдэх болно гэж В.Зеленский хэлжээ.