Их Британи Орос, Украины хооронд гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд АНУ, Франц, Германаас илүү хатуу байр суурь баримталж байна гэж The Times сонин Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлэв.
The Times сонины эх сурвалжийн мэдээлснээр барууны хэд хэдэн орны удирдлага Зеленскийд Орост буулт хийх зөвлөмж өгч магадгүй байгаад Лондон түгшиж байгаа аж.
Вант улс ойрын хугацаанд ОХУ, Украины хооронд гэрээ хэлэлцээр байгуулахыг дэмжих бодолгүй байна. Их Британийн Засгийн газар Украиныг энхийн гэрээ байгуулах байр суурь дээр хүчтэй зогсох ёстой гэж үзэж байгаагаа The Times сонины эх сурвалж мэдэгджээ. Тэрээр мөн Ерөнхий сайд Борис Жонсон Оросын арми Украины нутаг дэвсгэрээс гарах хүртэл ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байгааг хэлсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа Москва энэ яриа хэлэлцээг ашиглан “Зеленскийг ядарч туйлдуулж, буулт хийхийг албадах боломжтой” гэж анхааруулсан хэмээн сонин мөн онцолжээ.
Жонсон өмнө нь Лондон ОХУ-д дарамт шахалт үзүүлж, Украинд цэргийн тусламж үзүүлэхээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдээлж байсан юм. Мөн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ерөнхий сайд Засгийн газрын сайд нартай уулзахдаа энэ асуудлыг хөндсөн гэдгийг дурдаад цаашдаа Украинд эдийн засгийн болон цэргийн тусламж үзүүлэх замаар Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.
4 comments
АНУ.Англи 2 л энэ дайныг удаашруулах сонирхолтой бга.түрийвч нэгтэй учраас тэр
ЗЕЛЕНСКИЙ АРД ОЛНООБОДООД БУУЖ ЕГЧ, ДАЙНЫГ ХУРДАН ДУУСГААСАЙ
Оросыг одоо украйн эзлэх хэрэгтэй
Энэ нэг ангаахай толгойт укрианд их дургүй нөхөр байна даа баавгайг , хошин шогийн жүжигчинээр өдүүлж байгаад укрианы газар нутагт л шунаад байна . Америк тивийг яалаадаа