Төрийн үйлчилгээний ажилчид хоёр эзэнтэй нэг зарц гэдэг шиг болгосон нэгжийн болон төсвийн хуулийн заалтыг өөрчлөх хуулийг нэр бүхий УИХ-ын гишүүдтэй хамтарч өргөн барина… хэмээн БШУЯ сайд Л.Энх-Амгалан өөрийн хуудсанаа мэдээллээ.
Л.Энх-Амгалан: Нэгжийн хуулинд алдаа гарсан гэдгийг хууль угаасаа амьдралд хэрэгжихэд шалгагддаг учраас ил болж байна. Энэ хууль хэрэгжээд 3 сар л болж байгаа. ТҮ-1-ТҮ-3 дээр байгаа хүмүүс бол хамгийн цалин багатай, орлого багатай мөртлөө хүнд хүчир ажлыг хийдэг, ажлын ачаалалтай, ажлынхаа төлөө сэтгэлтэй байдаг хүмүүстээ төр 2 нүүр гаргаж байгаа юм шиг нөхцөл байдал үүссэн.
Тийм учраас энэ оролдлогыг засаж залруулж явах нь зүйтэй. Үндсэндээ манай салбарын төрийн үйлчилгээний ажилчид өөрсдийгөө боловсролын салбарын нэг хэсэг гэж боддог, зүтгэдэг, байгууллагын ийм соёлтой болсон байсан. Харин нэгжийн хуулиар 2 эзэнтэй нэг зарц гэдэг шиг болгосон. Хамт олны уур амьсгалд ч тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байгаа.
Тиймээс хуулийнхаа заалтыг цуцлаад Эрүүл мэндийн үйлчилгээний албан хаагчид эрүүл мэндийн салбартаа, соёл нь соёлдоо, боловсрол нь боловсролын салбарынхаа ам бүлд ээ байх нь хамгийн зөв шийдэл юм байна.
Төрийн үйлчилгээний ажилчдын гол масс болсон 20 мянга гаруй хүн Боловсролын салбарт байгаа учраас Монголын төр гэж байгаа бол төрийн үйлчилгээний ажиллаж байгаа энэ улсуудаа буцааж салбарынх нь харьяалалд байлгах шийдэл нь хамгийн зөв шүү гэж харж байна.