Хорлон сүйтгэх бүлгүүдийг удирдаж байсан Украины Аюулгүй байдлын албаны ажилтныг Киев мужид саатуулсан тухай Оросын Үндэсний гвард мэдээлэв.
Киев мужийн нутаг дэвсгэрт явуулсан тусгай зорилтот арга хэмжээний үеэр Оросын гвардийн эрлийн бүлэг орон сууцны барилгад шалгалт хийх явцдаа сэжигтэй этгээдийг илрүүлжээ.
Баривчлагдсан этгээд нь Аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтан болох нь тогтоожээ. Баривчлагдсан этгээд Киев мужийн баруун хойд бүс нутгуудад ажилладаг Украины үндсэрхэг бүлгүүдийн хорлон сүйтгэх, тагнуулын ажлыг зохицуулж байсан байх магадлалтай гэжээ.
Баривчлагдсан этгээдийн оршин суугаа газарт нэгжлэг хийх явцад АКМС автомат буу зэрэг долоон галт зэвсэг, мөн янз бүрийн калибрын 240 гаруй сум олдсон байна.