Барууны орнуудын Орост тавьсан хориг арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн системд нөлөөлж, ам.долларын ханшийг сулруулахад хүргэж болзошгүй юм гэж Олон улсын валютын сангийн Тэргүүн дэд захирал Гита Гопинат Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний хэлснээр, Оросын эсрэг хориг арга хэмжээ нь бие даасан бүлэг хоорондын худалдаанд суурилсан жижиг валютын блокуудыг үүсэхэд хүргэж болзошгүй бөгөөд энэ нь хэд хэдэн улс орнууд арилжаа хийхдээ төлж буй валютыг хянаж байх үед мэдрэгддэг байна.
ОУВС-гийн төлөөлөгч “Доллар ийм нөхцөлд дэлхийн гол валют хэвээр байх ч бага түвшинд хуваагдал үүсэх нь мэдээжийн хэрэг” гэжээ.
Эх сурвалж: ГАЗЕТА