Төрийн албаны зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, дараах байдлаар бүрэлдэхүүнийг томилжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг томилсон аж.
Гишүүдээр:
- Н.Ганбаатар – Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга
- Л.Санжрагчаа – Захиргаа, удирдлагын газрын дарга
- Б.Цогбадрах – Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга
- Б.Билгүүн – Захиргаа, удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
- Э.Амарсанаа – Мэдээллийн технологийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга
Мөн Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасанг тус тус томилжээ.
Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн зөвхөн хуульд захирагдан, шүүхийн захиргааны ажилтны бүрдүүлэлт, бүртгэл хийх, ёс зүйг төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг хууль, журамд заасан холбогдох бүхий л асуудлыг шударгаар хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл