Гуравдугаар сарын 4-нд Вильнюс хотын дарга Ремигиус Шимасиус Литва дахь Оросын Элчин сайдын яам байрлалдаг гудамжийг “Украины баатруудын гудамж” гэж нэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Элчин сайдын яам руу ордог нэргүй гудамжинд нэр оноож, хуулийн дагуу ойрын хугацаанд нэрний асуудлыг шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан хотын дарга энэ саналаа хэрэгжүүлсэн байгаа.

Үүнтэй төстэй саналыг АН-ын хуваагдсан хэсгийг толгойлж байгаа М.Тулгат гаргаж, Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын гудамжийг Оросын сөрөг хүчний лидер, ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгч, Ерөнхий сайдын орлогч агсан Борис Ефимович Немцовын нэрээр нэрлэх саналыг НИТХ-д хүргүүлжээ.

АН-ын дотоод зөрчил гэж “зуун задгай, жаран хагархай” хэвээрээ л байгаа. Гэвч намаа хагалан бутаргасан улс төрчид АН-аа “сэхээний тасагт хэвтүүлэн эмчлүүлэх”-ийн оронд бие даасан улс төр хийж, хувь хувьдаа попорч яваагийн жишээг М.Тулгат биеэр үзүүлж, Улаанбаатарын гудамжны нэрийг Орос, Украины асуудалтай холбон тодрох гэж ядав.

Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэсэн хэлц үгийн жишгээр М.Тулгат  Вильнюс хотын даргыг дуурайн хөлөө хөлдөөх шахаж явна. Украин, Оросын зөрчил ил, далд аль ч агуулгаараа Монголтой харьцуулахад, тэр тусмаа АН-тай, Тулгаттай харьцуулахад хэтэрхий том, дэлхийн хэмжээний хэрэг. Ийм хэрэг дундаас жижгэрч яваа намын, тодорч чадаагүй балчирхан дарга од шүүрэх нь юу л бол!!!

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн