Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүн болон өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан гишүүдээс мэдүүлэг авсан уу. Х.Баттулга болон Д.Эрдэнэбилэг гэдэг хүмүүсээс мэдүүлэг авсан уу. Ямар нэгэн улс төрийн нөлөө шахалт дарамт байгаа юу гэсэн гишүүдийн асуултад:
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь нотлогдоод, тодорхой хэмжээгээр Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр яллагдагчаар татагдсан хүмүүс дээр явагддаг. Ямар ч хүнд ялгамжтай хандахгүй.
Тодорхой хүмүүс яагаад гадуур явж байна вэ гэж ярьж байх шиг байна. Надад ирсэн мэдээллээр энэ хүмүүс яллагдагчаар татагдсан гэх мэдээлэлтэй байгаа. Яллагдагчаар татахаар заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор өөрийн хэмжээндээ ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа шийдэж, үүнийгээ шүүхээр баталгаажуулдаг. Мөн улс төрийн нөлөөлөл байхгүй. Байх ч ёсгүй хэмээн хариулсан бол,
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Өнөөдөр Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулиар 22 бүлгийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байгаа. Тэгэхээр өнөөдөр 3 сарын 29 гэдэг чинь, 2017 оны гуравдугаар сарын 29-нөөс өмнөх гэмт хэрэг бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Бид өнөөдөр зөвхөн хөөн хэлцэлцэх хугацаа дууссанаар хязгаарлаагүй, Хөгжлийн банкны асуудал дээр.
Бид энэ дээр өөр төрлийн гэмт хэрэг байна, хавсарсан гэмт хэрэг байна. Албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг бүртгэгдсэн байна гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд зээлүүдийг шалгаж байна.
Хөгжлийн Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон сая нэр дурдсан хүмүүсийг байцаагаагүй байна. Нэр дурдсан хүн яллагчаар татагдсан явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хорьж цагдах үндэслэл байвал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаж байна” гэв.