Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Мандуул 762 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсөв рүү шилжүүлэх саналаа нээлттэй сонсголын үеэр илэрхийлэв. Эдгээр нь тус банкнаас төрийн өмчит компаниудын авсан зээл юм. Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ саналыг үгүйсгэн, “2016 онд сонгуулийн дараа Хөгжлийн банкны гурван их наяд төгрөгийн зээлийг улсын төсөв рүү шилжүүлсэн. Учир нь тэр үед цэцэрлэгийн санхүүжилт гэх мэт улсын төсвийн хийдэг ажлуудыг ч Хөгжлийн банк хийсэн байсан. Энэ ажилд С.Мандуул захирал Сангийн яаманд ажиллах хугацаандаа оролцсон байх.
762 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү шилжүүлэх тухай яриа байхгүй, энэ саналаа С.Мандуул захирал татаж аваарай. Өмнөх 3 их наядыг шалгавал дотроос нь их зүйл гарна. Улсын төсөв энд тэндхийн хогийг санхүүжүүлэхгүй, энэ бол татвар төлөгчдийн мөнгө шүү. Зээлийн барьцааг Дээд шүүхийн шийдвэрээр суллан, төр төрийг хохиролтой болгосон. Барьцаагүй зээлүүд чанаргүй болжээ. Төрийг хохироосон шүүгч нарыг яах вэ? Шүүхэд нөлөөлсөн гэж би хардаж байна. Би хардах эрхтэй. Х.Баттулга ерөнхийлөгч байх үед энэ үйл явдал болсон.
Монголбанк 2015, 2018 онд шалгасан атлаа яагаад тухайн үед дуугараагүй вэ? Та нар хулгайч нартай хамтарсан юм уу? Төрийн байгууллагууд хэлэх юмаа цагт нь хэлж бай, адлуулахаас бүү ай. Одоо нэгэнт өнгөрсөн хойно дуугараад яах вэ. Х.Баттулгын “Шинэ Яармаг” төсөлд авсан мөнгийг иргэд төлөх юм уу? Гэв.
4 comments
Ээждээ байшин бариал өгцийн
Neereel eejdee ter tom baishin bariadugsen ni unen baih unen shunalaa
Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр энэ Хүрэлбаатар хамгийн новшийн луйварчин шүү дээ. Баруун аймгийнхан энэ хүнийг үзэж чадахгүй байгаа шүү. Өөрөө мэдэж байгаа
…Хүрэлбаатар овоо сангийн сайд бсан хүн шиг хариуцлагатай үнэнг хэлжээ……ЗӨВ….ЗГ ямар ХУЛГАЙЧДЫН ХУВЬД ЗАВШСАН МӨНГИЙГ ТӨЛДӨГ ГАЗАР ЮМУУ…ЁСТОЙ ХУЦНА БИЗ…МАНДУУЛ….МУУ Л ӨОЛ ХОЙД ТАЛЫН ХАР ОВООХОЙ ГЭГЧЭЭР….ТӨРИЙН МӨНГӨ ЧИНЬ….ТАТВАР ТӨЛӨГЧИДЫН…ЭХ ОРОН УЛСАА…ТЭЖЭЭХ МӨНГӨ БОЛОХООС…..ГАНЦХАН ХУВИЙН ЭРХ АШИГАА БОДОГЧИДЫН…АВААД Ч ИДЭЭД Ч ХАНАДАГГҮЙ…АМЬТАДЫН НӨХӨӨС ХАЛААСНЫ ЭД БИШ…ТЭД НӨХӨӨД Ч ХАНАХГҮЙ….ДАХИАД Л ХУЛГАЙЛАНА….ЁРООЛГҮЙ САВНУУД ШҮҮ ДЭЭ….ӨӨРСДӨӨР НЬ ТӨЛҮҮЛ…БАНК…ШҮҮХ ХУУЛЬ ХАРИУЦАНА БИЗ…..АВСАН ОЛИГАРХИУДТАЙ НЬ ТООЦООГ…ЗОХИХ ЖУРМААР НЬ ТӨЛҮҮЛЭХ ЗӨВ ШҮҮ