Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэллээ.
Энэ үеэр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг танилцуулна. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос сонсголыг зохион байгуулж байна.
Хөгжлийн банкны захирал С.Мандуул:
-Ханшийн алдагдлыг ААН-үүдэд дангаар нь үүрүүлсэн нь буруу. Энэ эрсдэлийг цаашид хэрхэн хаах механизмыг Монголбанктай хэлэлцэж байна. Хөгжлийн банк байгуулагдаад 10 жил болсон атлаа захирал, ТУЗ-ийг есөн удаа өөрчилсөн тул маш тогтвортой удирдлагатай байсныг харуулна. Төрийн албан хаагчид ТУЗ-ийн гишүүнээр давхар ажилладаг нь ихээхэн ачаалал үүсгэдэг юм байна. Цаашид банкны хуульд энэ талаар тусгах ёстой. Нөхцөл байдал эвгүйдсэнийг 2017-2018 онд шалгалтаар илрүүлсэн ч олон нийтэд мэдээллийг хүргэлгүй явсаар ирсэн. Цаашид бид бүх процессыг ил тод болгоно.