“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэг үргэжилж байна

Дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрлийг бууруулах, уул уурхайн компаниудын нйигмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтсон нэг автозамын маршрутыг бий болгох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн.
“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэг Байгаль орчны нөхөн сэргээлт, хаалт сэдвээр үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт Сүхбаатар, Дорнод, Төв, Хэнтий, Дундговь аймгийн Засаг дарга нар болон тус аймгийн Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцэж байна.


Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь төмөр замд холбогдсон, гаалийн бүстэй, баяжуулах үйлдвэрүүдтэй уул уурхайн түшиц сум гэдгээрээ онцлогтой. Хэнтий аймгийн Дархан, Галшар сумаар дамжин Сүхбаатар, Дорноговь аймгаас жонш, төмрийн хүдрийн тээвэрлэлт Бор-Өндөр сумруу хийгддэг. Үүнээс үүдэлтэйгээр бэлчээрийн газрын доройтол үүсч байна. Цаашид дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрлийг бууруулах, уул уурхайн компаниудын нйигмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтсон нэг автозамын маршрутыг бий болгох шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр хөндсөн.



Дээрх аймгуудын хэмжээнд нийт 2,03 сая га талбайд хайгуул, ашиглалтын нийт 1023 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй бна.