“Их 7”-гийн орнууд эрчим хүчний нөөцийн төлбөрийг рублиэр төлөх ОХУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек мэдэгдэв.

“Их 7”-гийн бүх сайд нар энэ шийдвэр нь хамтын гэрээний нэг талын эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэдгийг дуу нэгтэй хэлж, байгуулсан гэрээнүүд хүчинтэй, гэрээ байгуулсан оролцсон аж ахуйн нэгжүүд үүргээ үнэнчээр биелүүлж байгааг онцлон тэмдэглэсэн гэжээ.

Энэ нь эрчим хүчний төлбөрийг рублээр хийхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн үг бөгөөд нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн шаардлагыг дагаж мөрдөхгүй байхыг уриалжээ.

Сайд Роберт Хабек ОХУ-ын энэ шийдвэрийг барууны орнуудыг хагалан бутаргах гэсэн оролдлого гэж үзээд, тэдний дунд хагарал үүсэхээс сэргийлэхийн тулд “эв нэгдэл, тууштай” байгаагаа нэмж хэлжээ.

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Иван Абрамов Германы сайдын мэдэгдлийн талаар тайлбарлахдаа “Төлбөрөө ОХУ-ын мөнгөн тэмдэгтээр хийхээс татгалзвал байгалийн хийн нийлүүлэлт зогсоход хүрнэ” гэжээ. Тэрбээр мөн “Бидний нөхцөл бол төлбөрөө рублиэр төл гэсэн. Энэ бол төлбөрийг рублиэр хийнэ ээ гэсэн үг юм. Тэдэнд рубль худалдаж авах хангалттай боломж байгаа. Тэд ямар ч бирж дээр шууд очоод хийж болно” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “найрсаг бус орон”-уудтай хийж буй эрчим хүч, байгалийн хийн төлбөрийг рублээр хийх ажлыг Засгийн газар болон Төв банк, Газпром компанид даалгаад байгаа. Гуравдугаар сарын 31 гэхэд Кремльд зарлигийн гүйцэтгэлийн талаархи анхны тайлан гарах төлөвтэй байна.

В.Путины хэлснээр, Орос улс нэр хүндээ үнэлдэг тул одоо байгаа гэрээний дагуу хий нийлүүлэх болно гэдгээ мэдэгдсэн байгаа. “Их-7”-ийн орнуудад Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ багтдаг бөгөөд тэд бүгд ОХУ-ын хувьд “найрсаг бус орон”-ы жагсаалтад багтаад байгаа юм.

Эх сурвалж: RIA

By updown

One thought on ““Их 7”-гийн орнууд эрчим хүчний үнийг рублиэр төлөх ОХУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн