Ирэх жилүүдэд бид иргэний дайнд живсэн Америк сүйрлийг харах болно гэж улс төр судлаач хэлжээ

2022-03-29 08:25
02

Барууны соёл иргэншил өөрийгөө системтэйгээр доошоо татаж, фашизм руу явж байна. АНУ-д иргэний дайн гарна гэж улс төр судлаач Юрий Кот Оросын “Федеральное агентство новостей” агентлагийн сурвалжлагчтай уулзах үеэрээ ярьжээ.

Улс төр судлаачийн үзэж байгаагаар АНУ одоо буруу тийшээ явж байна. Ирэх жилүүдэд бид иргэний дайнд живсэн Америк сүйрлийг харах болно. Энэ байдлаас гарах цорын ганц арга зам бол илэн далангүй фашист үзэл санаанаас татгалзах явдал юм. Фашистууд Америкт ч, Европын орнуудад ч засгийн эрхэнд гарна.

Барууны соёл иргэншил Украин дахь нацист үзэл санааг нуун дарагдуулах, нийгэм дэх аймшигт үймээн самууныг дэмжин системтэйгээр өөрийн тогтолцоогоо нурааж, фашизм руу явж байна хэмээн тэр мэдэгджээ.

Эх сурвалж: Topwar