Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Хөтөлийн цемент шохой ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал эдийн засагч Л.Наранбаатар сэтгүүлчдэд хандан үүсээд байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрээр Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр ТӨХК-ийг хэрхэн луйвардсан талаар баримт түшин мэдээллээ.
Түүний өгсөн мэдээллээс харахад Хөтөл цемент шохойн үйлдвэрийг хувьчлах энэ луйварт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, түүний зөвлөх, Ц.Ууганбаяр, УИХ-ын дарга З.Энхболд, Төрийн өмчинй хорооны дарга асан Ц.Нанзаддорж нар гардан оролцсон байна.
Тамганаас өөр хөрөнгөгүй компани дэлхийн том банкуудыг ялсан уу?
2011.01.12: Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, ТӨХ-ны дарга Д.Сугар нарын хамтарсан тушаалаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсэг Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаяр нарын 6 хүнээс бүрджээ. Ц.Ууганбаяр Хөгжлийн банкинд 120 тэрбум төгрөгийн өртэй “Нью Яармаг хаусинг прожект” компанийн захирал бөгөөд яллагдагчаар татагдан, өнөөдөр цагдан хоригдож байгаа юм.
2011.01.13: Ердөө маргааш нь буюу ганцхан хоног, 24 цагийн дотор “Бейзмент” гэдэг тамга, гэрчилгээнээс өөр юмгүй, өмч хөрөнгөгүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй, айлын орон сууцан дээр хаягтай компани хөрөнгө оруулагчаар сонгогдов. Д.Мишиг, Р.Мөнхтуул, Г.Энхбаяр гэсэн 3 эзэнтэй компани. “Бейзмент” компанийн 20 хувийг эзэмшигч Д.Мишигийн хүү М.Батсуурь ХХБ-ны хуульчаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Захиргааны хэргийн танхимын Тэргүүн болсон юм.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг олон улсын 9 супер том банк, корпорациудыг тамга, гэрчилгээнээс цаашгүй, айлын гэрийн хаяган дээр бүртгэлтэй аж ахуйн нэгж “ялжээ”.
Нэг хоногийн дотор олон улсын том банк, корпорациудад санал, материал хүргүүлээд, тэд судалж хариу ирүүлж амжихгүй нь тодорхой юм. 24 цагт багтаагаад, Ажлын хэсэг байгуулж, 10 оролцогчид санал, материал хүргүүлж, уулзалт зохион байгуулж, тооцон судалж, шалгаруулан дүгнэсэн байх цаг хугацааны биет хүчин зүйлийн ямар ч боломжгүй юм. Эдгээр банк, том корпорациудын нэр хүндийг л ашигласан байх магадлалтай.
2011.01.17: Хөрөнгө оруулагч сонгох ажлын хэсэг байгуулснаас хойших 4 хоногийн дараа Зам тээврийн, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга албан бичиг илгээж, тэр өдөр нь ТӨХ-ны дарга Д.Сугар, “Бейзмент” компани, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гурвалсан гэрээ байгуулав.
Өмч хөрөнгөгүй “Бейзмент” өөрийнхөө хөрөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулж, шинэ технологи нэвтрүүлж, Монголын хэрэгцээг хангаж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олж, 10 жилийн дараа улсад 100 хувь буцааж өгөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулжээ.
Үнэгүй болгож, өрөнд оруулж, үнэгүйдүүлэн хувьчилж авсан
2015.07.03: Наадмын өмнөх үе тохиосон өдрүүдэд З.Энхболд даргатай УИХ “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах” тухай 70 тоот тогтоол гаргав.
Тогтоолын хавсралтын 4.17-д Хөтөлийн цементийн үйлдвэрийг хөрөнгө оруулсан этгээдэд хувьчлах ёстойг тусгайлан заасан. “Бейзмент” компанид тусгайлан зориулж хувьчлах тухай УИХ-ын 70 тоот тогтоол, түүний хавсрал дахь заалт нь Үндсэн хууль, Төр, орон нутгийн өмчийн хуулиудыг илэрхий зөрчсөн, 1 компанийн захиалгаар гаргасан хууль бус шийдвэр юм.
2015.08.17: Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “2015-2016 хувьчлах, өөрчлөн байгуулах Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах” тухай 330 тоот тогтоол гарав.
“Бейзмент” компанид тусгайлан зориулсан УИХ-ын тогтоолын хавсралтанд заасныг ингэж гардан хэрэгжүүлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГ-ын ХЭГ-ын дарга, тухайн үеийн ТӨХ-ны дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нар төрийн өмчийг үнэгүйдүүлэн дээрэмдсэн авсан баримтанд ингэж нэрээ үлдээцгээсэн юм. “Хөрөнгийн үнэлгээний төв” компани Хөтөлийг 32 тэрбумын өртэй, үнэ цэнэ муутай компани гэж дүгнэлээ.
Хоёр зуун жилийн нөөцтэй, шохойн чулууны хоёр орд газар, Дулааны цахилгаан станцтай нь хамт “таг мартан”, үнэлгээнд оруулаагүй. Гурван өрөө орон сууцны 2 өрөөг нь үнэлэхгүй зарчихсантай адил үйлдэл болсон. 2011 оны гэрээнд зааснаар “Бейзмент” цемент, шохойн үйлдвэрийн нөхцөл байдлыг сайжруулах үүргээ биелүүлээгүй, харин ч муутгасан. “Бейзмент” Хөтөлийн хөрөнгө оруулагч болж байхад 2012 оны эцэст 144,7 тэрбум төгрөгийн өртэй байсан бол 2015 онд хувьчлах үед 214, тэрбумын өртэй болж муудсан. Өөрсдөө үнэ цэнтэй болгох үүргээ умартаж, өрийг нь нэмж, үнэлгээг нь хасч, үнэгүйдүүлж байгаад хувьчилж авсан.
Ингээд бүтэн үйлдвэрийг орд газар, цахилгаан станцыг нь хасч байгаад 1,3 тэрбум буюу Зайсангийн 4 өрөө байрны үнээр авсан. Илт хямдруулсан 4 өрөө байрны үнээ ч заасан 1 сарын хугацаандаа багтааж төлөөгүй. “Бейзмент” ХХК хууль бус хувьчлалын дараа нэрээ “Хөтөл” болгон өөрчилсөн юм.
Хөрөнгөгүй компанийн хөрөнгө оруулалт гэх өр
Хөрөнгөгүй компани хөрөнгө оруулж чадахгүй. Өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй.
Монголбанкны “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 10 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 61,3 сая долларын зээлийг 5 жилийн хугацаатай, 8,1 хувийн хүүтэйгээр 2012 онд авсан. Өмч хөрөнгөгүйгээр их хэмжээний зээл авсан “Бейзмент” компани хувьцаа, данс, гэрээ, ирээдүйд олох орлого гэх зэрэг агаарын барьцаа тавьжээ. Хөгжлийн банкны 61,3 сая долларын зээлийн 34 саяыг ХХБ-нд, 5,56 саяыг нь Улаанбаатар хотын банкинд зээлийн төлбөр гэсэн утгатайгаар шилжүүлсэн.
Энэ хоёр банк хоёулаа Д.Эрдэнэбилэгийн хувийн банк. Хөгжлийн банкнаас Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт хөрөнгө оруулна гэж хэлээд 2012 онд авсан 61,2 сая долларын зээлээс 40 шахам саяыг нь хувийн банкныхаа зээлийг хаахад зориулжээ.
Бүртгэлд ороогүй өргөтгөл
2014.05.14: Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөл ашиглалтанд орсон. 2020 он хүртэл 6 жилийн турш Улсын комисст өргөтгөлөө хүлээлгэж өгөх хүсэлт гаргаагүй. Улсын комисст 6 жилийн дараа хүлээлгэж өгсөн ч гэрчилгээ авчихвал өр барьцаалагдах учраас бүртгэлд оруулдаггүй. Жирийн иргэн улсын бүртгэл, гэрчилгээгүй жижиг цех ажиллуулж болохгүй хуультай байтал Хөтөл дээр хэрэгжээгүй. Doublre standart-ын хамгийн тод жишээ юм.
Улсын гэрчилгээгүй мөртлөө өнөөдрийг хүртэл 8 жил ашиглаж, бүтээгдэхүүнээ Эрдэнэт үйлдвэрт зарж борлуулж байсан. Өр зээлээ төлөх сонирхолгүй учраас зориуд гэрчилгээгүйгээр ажиллаж ирсэн. Хөгжлийн банкны зээлийг 2015 оноос хойш 7 жил огт төлөөгүй. Өнөөдрийн байдлаар “Хөтөл” ХХК Хөгжлийн банкинд 295 тэрбум төгрөгийн өртэй.
Хөгжлийн банкинд өртэй нь “Хөтөл” компани
“Бейзмент” гэж байгаад хувьчилж авсныхаа дараа “Хөтөл” гэж нэрээ сольсон компани нь Хөгжлийн банкинд өртэй.
Түүнээс биш Хөтөлийн цементийн үйлдвэр өргүй. Төр дээрэмдүүлсэн өмчөө буцааж авсан болохоос өр өвлөөгүй. Цемент шохойн үйлдвэр бүтээгдэхүүнээ Эрдэнэтэд нийлүүлдэг, Үйлдвэрлээд зараад байдаг, орлого мөнгө нь хаашаа ороод, хаана алга болоод байгаа нь хаалттай хаалганы гаднаас харагддаггүй. Төр алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авч байж л ашиг орлого, авлага, өглөгийг нь ялгаж салгана.
Үйлдвэрийн ажилчдын цалин 6 жилийн турш нэмэгдээгүй. “Хөтөл” компани Хөгжлийн банкнаас авсан 61,3 сая долларын зээлийнхээ 40 саяыг нь ХХБ, Улаанбаатар хотын банкинд шилжүүлснээс биш Цемент шохойн үйлдвэрт хөрөнгө болгож оруулаагүй. Авсан зээлийн хэд нь яг Цемент шохойн үйлдвэрт орсон бэ? Хэдэн хувь нь “Хөтөл” хэмээх хийсвэр завсрын компанийн гараар орж алга болсон бэ? Өнөөдөр байгаа баттай баримтаар 61,3 сая долларын зээлийн гуравны хоёр нь хувийн банкинд шилжин орсон байна.
Төр дээрэмдүүлсэн үйлдвэрээ эргүүлэн байж ялгаж салган, нарийн тодорхой болгох юм.
Жинхэнэ эзэн нь хэн бэ?
2018.10.27: “Хөтөл” компанийн гурван эзэн гэх Д.Мишиг, Р.Энхтуул, Р.Энхбаяр нар бүх хувьцаагаа Х.Баттулгын “Мах импекс”, Д.Эрдэнэбилэгийн Худалдаа, хөгжлийн банкинд 2009-2012 онд, 2012-2018 онд “Бейзмент” болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан иргэн М.Бөх-Очирт Б-д бэлэглэсэн. Энэ том үйлдвэрийн 99,7 хувийг өмчилж байгаа компанийг 100 хувь бэлэглэсэн гэдэг нь өөрөө үлгэр зохиол гэдгийг нь гэрчилдэг.
2018.11.06-нд иргэн М.Бөх-Очир нь Г.Ганзориг гэдэг хүнд Хөтөлийг удирдах бүх эрхээ шилжүүлсэн итгэмжлэл өгсөн байдаг.
2018.11.15-нд “Цемент шохой” ХК-ийн 6 сая ширхэг хувьцааг Гриндинг процесс” компани аваад, хөрөнгийн биржэд бүртгэгдсэн. Энэ өдөр иргэн М.Бөх-Очир нас барсан. Төлөөлөх этгээдгүй болсон. Өр нэхэгдэхээр эзэнгүй болдог. Улс өмчөө авах гэхээр эзэнтэй болчихдог. Прокурор төрийг төлөөлөөд өрөө барагдуулахаар нэхэмжлэх гаргахаар эзэнгүй болчихдог. М.Бөх-Очир агсны ар гэрийн 4 хүнээс нэг нь ч Иргэний хуулинд зааснаар 1 жилийн дотор өв залгамжлах хүсэлт гаргах байсан боловч хэн нь ч ийм үйлдэл хийгээгүй.
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг эзэн нь гэдгийг хууль хяналтын байгууллагын шалгалт, УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дүгнэлтээр хөдөлшгүй тогтоосон. Х.Баттулгын “МахИмпекс”, Д.Эрдэнэбилэгийн Худалдаа, хөгжлийн банкинд ажилласан эгэл жирийн ажилтан хүн төрийн яам, агентлаг, УИХ, Засгийн газрын тогтоолыг захиалгаар гаргуулж, Монголбанк, Хөгжлийн банкны их хэмжээний зээл авахад нөлөөлөх боломжгүй нь хэн бүхэнд ил тодорхой юм.
Төр дээрэмдүүлсэн үү, дээрэмдүүлсэн үү?
Төр өнчин хүүхдийн өвийг хурааж аваагүй. Төр санхүүгийн луйврын схемээр дээрэмдүүлсэн үйлдвэрээ эргүүлэн авч байна. Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр бол хувийн хэвшил хөлс хүчээ урсган босгосон хувийн өмч биш. 1983 онд улс орон, ахмад үеийнхэн бүтээн босгосон эх орны цементийн ууган үйлдвэр юм.
6 comments
Сайн байна хүү минь овоо доо
ХХБ, Женко Баттулга гэж төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг хамахаар шулуудсан хар хор нь гүйсэн этгээдүүд байна аа. Шуналтай шжналтай гэхэд улсаа ингэж идэж ууж, тэгээд зогсохгүй төмөр зам гацааж, хорлож, Орост шууд үйлчилж байдаг! Хөрөнгө мөнгөгүй хүмүүс биш, нэр төртэйхэн амьдарч болно доо
Odoo tamgas avsan bol ajlaa hiine yy.yu hiihee medehyy.buruu zyil baidan bol huuliin baiguullaga shalgana bizdee.ene hyn chine medeelel uguhuur dsrga bolson yumuu
Zov. tor luivarduulsan omvhoo erguulj avch baina. daraa ni luivarchdyg shalgaj shorond xiix xeregtei
Апу, талх чихэр, махны үйлдвэр, гутлын үйлдвэо шилний үйлдвэр гээд олон үйлдвэрийн хувьчлалыг шалгаж төрд буцаажтавахыг нь авмаар бна. Одоо ч ийм аргаар компаниудыг дээрэмдэж бгаа шүү! Ажилчдыг нь дарамталж, цалин мөнгийг нь хасч хэвийн ажлыг нь бусниулж бгаа шүү Ан намынхан!
Za erunhiilugch erunhii said IHDarga bolno gedeg chini mergejliin hulgaich icheh aihiig medehgui hudal shaagch aluurchin deeremchdiin l ajil yum bna umhii balin hamar ochirbataas l ehtei duurch uhemruud ungut huvisgal garval bugdiig ni tamkan zovooj ur udmaar ni ustgahaas uur arggui hulgaichuud shuu