Оросын арми Львов дахь түлшний бааз, радио засварын үйлдвэр гэсэн хоёр объектыг устгахын тулд өндөр нарийвчлалтай пуужин ашиглажээ.
“Гуравдугаар сарын 26-нд өндөр нарийвчлалтай алсын тусгалтай агаараас харвах зэвсгээр Львов хотын ойролцоох томоохон түлшний баазыг устгасан. Эндээс Украины баруун бүс нутаг, түүнчлэн Киевийн ойролцоох Украины армид түлш нийлүүлж байсан” гэж Оросын БХЯ-ны төлөөлөгч Игорь Конашенков Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Тэрбээр, Львов хотын радио засварын үйлдвэрийг устгасан. Энэ бол “Тор” болон “С-125″ зенитийн пуужингийн систем, Украины Агаарын цэргийн хүчний радарын станц, электрон байлдааны тоног төхөөрөмж, танкийн харааны байгууламж” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам Киевийн ойролцоох Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн цохилтод өртөн сүйрсэн тухай мэдээлжээ. Энэ нь Киев хотоос баруун өмнө зүгт 30 километрийн зайд орших Плесецкое тосгон дахь С-300 болон Бук зенитийн пуужингийн цогцолборууд байжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр, ОХУ-ын зэвсэгт хүчин тусгай цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Шуурхай ажиллагааны газрын дарга Сергей Рудской өнгөрсөн Баасан гаригт хэлэхдээ, Оросын арми Дээд ерөнхий командлагчийн өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх хүртэл Украин дахь тусгай цэргийн ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн байна.
4 comments
Оросууд хаяанд нь ийм байхад аюулгүй байдлын үүднээс зэвсэггүйжүүлэхээ өөр аргагүй байсан юм байна даа. Энэ бүхэн Оросын эсрэг чиглэсэн байсан нь ойлгомжтой
Baiden bolon NATO ukraind mash ix zevseg oruulsan baigaad Oros uls xiliin oir orchmoo tseverlexees oor arga zamgui bolgoson shuu dee. Orosyn zov. Xorchin ANU-n sanaa bielexgui Oros yalna
Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам Киевийн ойролцоох Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн цохилтод өртөн сүйрсэн тухай мэдээлжээ
Orosin zob