Парист суугаа ОХУ-ын Элчин сайд Алексей Мешковыг Баасан гаригт Францын Гадаад харилцааны яаманд дуудсан тухай Францын ГХЯ-наас иш татан BFM телевиз мэдээлэв.
Францын Гадаад хэргийн яам Оросын Элчин сайдыг дуудах болсон шалтгаанаа Оросын дипломат төлөөлөгчийн газрын жиргээтэй холбоотой хэмээн тэмдэглэсэн бөгөөд Парис үүнийг “хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
“Бид Оростой хатуу яриа хэлэлцээ хийхийг хичээж байгаа бөгөөд тэдний гаргасан үйлдэл нь зохисгүй асуудал байсан” гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн байна.
Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Франц дахь ОХУ-ын Элчин сайдын яам твиттер хуудсандаа шог зураг нийтэлсэн бөгөөд зохиогч нь тайлбараа Европыг АНУ-ын байр сууринаас хамааралтай гэсэн агуулгаар шоглосон байжээ.
2 comments
ХА ХА ХА
Үнэн л байншд, манай хэдийг бас оруулчихгүй, Сосорбарам марам ч билүү хулгайчуудыг