Оросын тусгай ажиллагааны үр дүнд Украины агаарын цэргийн хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах системийг бараг бүрэн устгасан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Оператив хэлтсийн дарга Сергей Рудской мэдэгдэв.

Тэрбээр “Украины тэнгисийн цэргийн хүчний оршин тогтнол үгүй болсон. Украиныг цэрэггүй болгох ажиллагааны үр дүн цэргийн дэд бүтцийн объектууд, анги нэгтгэл, ангиудын байршил, нисэх онгоцны буудлууд, командын цэгүүд, зэвсэг, цэргийн техник хэрэгслийн агуулахууд руу чиглэж, өндөр нарийвчлалтай цохилт өгөх явдал байсан” гэжээ.

Хоёрдугаар сарын 24-ноос хойш Оросын Зэвсэгт хүчин Украины армийн 2416 танк, байлдааны хуягт машинаас 1587-г устгасан байна. Мөн цэргийн 152 нисэх онгоцны 112-ыг, 149 нисдэг тэрэгний 75-ыг, Bayraktar TB2 36-г, нисдэг тэрэг 35-ыг, агаарын довтолгооноос хамгаалах С-300, Бук М1 зэрэг 180 нисгэгчгүй систем 148-ыг, янз бүрийн зориулалттай 300 радарын 117-г устгажээ.

Энэ хугацаанд Украины цэргүүд 30 мянга орчим хүн, түүний дотор 14 мянга гаруй нь нөхөж баршгүй хохирол амссан. Цэргийн 16 гол нисэх онгоцны буудал цохилтод өртөж, Украины бүх цэргийн техник хэрэгслийн 70 хүртэлх хувийг хадгалж байсан 39 арсенал устгагдсан гэжээ.

Эх сурвалж: RIA

By updown

5 thoughts on “ОХУ: Украины тэнгисийн болон агаарын цэргийн хүчин, агаарын довтолгооноос хамгаалах систем бараг устгагдсан гэжээ”
  1. Орос дайнд ялагч бол магадгүй. Гэхдээ улсаа дампууралж байж ялсан болох байх.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн