Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нутаг дэвсгэр дэх “Тайм тоуер” хотхоны орон сууцны 6 дугаар давхрын цонхоор хүн унаж болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг ОБЕГ гуравдугаар сарын 24-ний 16:13 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:26 цагт очиход тус байрны оршин суугч 42 настай эрэгтэй Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрийнхээ цонхоор унаж болзошгүй байсан тул хаалгыг нь онгойлгож, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.