“И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,
- Дундговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар – 4 үйлчилгээ
- Дундговь аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
- Дундговь Сайнцагаан сум Хот тохижуулалт газар Мандалговь хотын захирагчийн алба – 2 үйлчилгээ
- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
- Дундговь Ус суваг ОНӨААТҮГ – 10 үйлчилгээ
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ – 2 үйлчилгээ
- Дундговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
- Дундговь аймгийн ЗДТГ – 16 үйлчилгээ
- Дундговь аймгийн Авто тээврийн төв – 2 үйлчилгээ
- Дундговь аймгийн Байгаль орчны газар – 6 үйлчилгээ
Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дундговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тодруулбал, өчигдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад www.emongolia.mn системийг хэрхэн ашиглах, цахим ур олгох сургалтыг цахимаар болон танхимаар зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 60 албан хаагч хамрагдлаа.
Тэд ирэх долоо хоногт Өмнөговь аймагт ажиллана.