Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаарх төрийн нууцад хамаарч байсан баримтыг Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” 114 дүгээр тогтоолын дагуу ил болгож, олон нийтэд нээлттэй болгоод байгаа.
Удаан хугацаанд нууцын зэрэглэлд байсан материалуудад Хөгжлийн банкны хөрөнгийг хуваан завшсан олон баримтууд тэмдэглэгдэн үлджээ.
АСЕМ нэрээр Хөгжлийн банкны мөнгийг угаажээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2016 оны долдугаар сарын 15-16-нд АСЕМ-ийн дээд хэмжээний XI уулзалт болсон. Дэлхийн 50 гаруй орны өндөр дээд хэмжээний 4000 орчим төлөөлөгч ирсэн энэ уулзалтад Хөгжлийн банкны хөрөнгө үрэгдээд дуусчээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэлхийн удирдагчдыг Монгол цуглуулсан гэж өөрийгөө сурталчлахад нь монголчууд их үнэ төлснийг шалгалтын материалаас харж болно.
Засгийн газрын 2015 оны 344 дүгээр тогтоолыг үндэслэн Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтын үеэр бусад улс орнуудын Төрийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг хүлээн авч, байршуулах зочид буудлуудад олгох хөнгөлөлттэй зээлийг санхүүжүүлэх болон АСЕМ Вилла цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд шаардах нийт 275 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж, арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн 71 дүгээр тогтоолоор баталсан байна.
Ингээд Сангийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 229 тоот тушаалаар баталсан журмын дагуу зээлүүд олгогдсон ч “өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг байршуулах зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгох, “АСЕМ Вилла” хотхоны төслийг хэрэгжүүлэхэд” хэмээн тодорхойлсон боловч:
Өнөөдрийг хүртэл зочид буудлуудын зөвшөөрөл, зэрэглэл, хөнгөлөлттэй зээлээр юу хийсэн нь тодорхойгүй. MCS группийн Богд ууланд барьсан “АСЕМ” хаусууд тэрбумаас дээш үнээр зарагдаад дууссан.
Гадаадын төрийн тэргүүнүүд хэдхэн хоног буугаад мордсон, АСЕМ-ийн далимаар газар, хямд зээл авч барьсан хаусуудаа зарж ашиг олсон байх баримт нууцын зэрэглэлтэй материал дотроос хариугаа нэхэж байна. Уулзалтыг зохион байгуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ үеэс хойш АСЕМ-ийн талаар дуугарахаа больсон билээ.
1 comment
Tahir dutuu pizdaag barij yasiig ni tsailgaach