Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж байна. Тэрээр “Хотын ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Дараа нь нарийвчилсан, хэсэгчилсэн төлөвлөгөөг хийнэ. Гурван үе шатанд хөрөнгө оруулалт хийнэ. Урьдчилсан тооцоогоор эхний шатанд 2.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай.Манай улсад хот төлөвлөлтийн гурван алдаа түгээмэл. Газрыг тухайн аймаг, сумын дарга нар замбараагүй олгосоор байна. Газар доорх төлөвлөлтийг орхигдуулдаг. Хөшигийн хөндийд Майдар хотыг мөн байгуулна. Яармагт бүх газрыг ААН-үүд авч, битүү хашаалсан тул үер болдог. Хөшигийн хөндийд үерийн даланг эхлээд байгуулсны дараа газар олгоно. Дулаан хангамжийн тухайд шийдэл хэцүү байна. Цахилгааны хомстолд орох эрсдэлтэй байна. Иймд хатуу түлш ашигладаг, ДЦС барихаар судалж байна. 19 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Сэргэлэн, Зуунмод сумын Засаг дарга нар дахин газар олгохгүй. Онгоцны буудалд дулааны станцтай ч хүчин чадал их биш. Шинээр барих станц эко байвал хөрөнгө оруулалт татах боломжтой.
15 мянган куб метр ус цэвэрлэх байгууламж барина. Инженерийн дэд бүтцийн ажлын зургууд гарсан. Эхний ээлжид нийт 497 тэрбум төгрөг хэрэгтэйгээс улсын төсвөөс 33 тэрбум төгрөг гаргана. Эхний ажлууд энэ хавар эхэлнэ. АХБ-тай санхүүжилтийн талаар ярилцаж байна. Сүүлийн 100 жилд Монголчууд бид өөрсдөө барих анхны хот нь Зуун мод болно” гэв.
1 comment
Hushigin hundiigius maidar hot chin barag 60 km zaitai bgaa sdee yasan balai humuus ve