“And Just Like That” бүтээлийн хоёрдугаар улирал гарахаар болжээ

2022-03-25 13:011min
415fb23c3e4184e2dc1094918021114cf55d81f66e5b6a335befda2ba697b022._RI_
Variety сэтгүүлээс “Sex and the City” цувралын үргэлжлэл “And Just Like That” бүтээлийн хоёрдугаар улирал гарахаар болсныг мэдэгдлээ.
Цувралын найруулагч Майкл Патрик Кинг “Киноны нэг хэсэг болох зоригтой, гэрэлтсэн дүрүүдийн баялаг түүхийг үргэлжлүүлэхээр болсондоо маш их баяртай бас сэтгэл хөдөлж байна” хэмээсэн бол HBO сувгийн контент хариуцсан захирал “Тус бүтээлийн ард ажилласан продюсер, зохиолч, жүжигчид, зураг авалтын баг болон найруулагч Майкл Патрик Кингээр маш их бахархаж байна. Цувралын шүтэн бишрэгчидтэй хоёрдугаар улирлаар эргэн уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн онцолжээ.
“And Just Like That” бүтээлийн хоёрдугаар улирлын зураг авалтын тов, жүжигчдийн бүрэлдэхүүн болон хэзээ үзэгчдийн хүртээл болох нь одоогоор тодорхойгүй байна.