Украины Дээд Радын депутат асан Илья Кива өөрийн Telegram сувагтаа Польшийн TVP1 телевизийн эфирээр цацагдсан Украины хуваагдсан газрын зургийг нийтэлжээ. Тэр энэхүү зурагт хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсын хилийг өөрчлөхөд барууныхан бэлэн байгааг харуулж байна гэсэн тайлбар тавьсан байна.
Украины парламентын гишүүн асан Илья Кива энэ газрын зургийг Польшийн телевизийн суваг ямар нөхцөл байдалд харуулсныг тодорхой хэлээгүй байна.
Нийтлэгдсэн зураг дээр Украины Львов, Ивано-Франковск, Волынь, Ровне, Тернополь мужуудыг Польшийн нэг хэсэг гэж тодорхойлжээ.
Газрын зургийг эмхэтгэсэн хүмүүс Черновцы мужийг Румынд нэгтгэж, Закарпатын муж Унгарын нэг хэсэг болжээ. ОХУ-ын нэг хэсэг болох Одесса, Николаев, Херсон, Запорожье, Днепропетровск, Харьков мужууд, Донбассын бүгд найрамдах улсуудыг мөн тэмдэглэсэн байжээ. Польшийн телевизийн сувагт үзүүснээр тус улсын төв болон хойд бүс нутаг л тусгаар тогтносон Украины бүрэлдэхүүнд үлдэх байдлаар зурагт тэмдэглэгджээ.
Үүнээс гадна энэ газрын зураг Польшийн галт тэргэн дээр зурагдсан байгаа аж. Энд мөн Украины Львов, Тернополь, Луцк хотуудыг Польшийн нутагт багтааж зурагдсан байгаа бөгөөд Варшав Орос, Украины асуудалд үүрэг өндөртэй оролцож, хүмүүнлэгийн шугамаар энхийг сахиулах цэрэг Украин руу илгээх тухай мэдэгдээд байгаа билээ.
5 comments
Угаасаа польшуудын цаад санаа нь украйнчуудад сайндаа ч биш алдсан шазар нутагаа буцааж авах
Тийм.
Odoo polshuud aldsan nutgaa avaxaar Ukraind dain xiix ni dee. Ungeed Ukrain gedeg uls xed taschuulaad duusvaa xoorxii
1939 онд Риббентроп-Молотовын гэрээгээр Львов, Иван-Франковск, Терновск мужууд буюу Галичина Украинд шилжсэн юм.
хүчээр алдсан газар нутгаа лэргүүлэн авах гэж бга юм.тэрнээс хүний газар нутагт шунаагшй