Экологийн асуудлуудад санаа зовинодог ч ямар үйлдэл хийж, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай.
Хүн төрөлхтөн хязгааргүй хүсэл, материаллаг хэрэгцээндээ хөтлөгдсөөр жилд дунджаар 2.12 тэрбум тонн хог хаягдал бий болгодог гэнэ. Харамсалтай нь, бид тэр их хог хаягдлын 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж буй юм. Иймд дэлхий даяар хуванцар бүтээгдэхүүн, гялгар уутнаас татгалзах эсвэл анхнаасаа ийм төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх зэрэг байгальд ээлтэй эко шийдлийг сонгосоор байна.
Zero Waste буюу хог хаягдалгүй амьдралын хэв маяг өдрөөс өдөрт түгэн дэлгэрч, эх дэлхийгээ хайрлах хүн олширсоор. Хэрэв та эко амьдралын хэвшлийг өөртөө суулгах бодолтой ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол эхний ээлжинд 7, 10, 14 хоногийн challenge-ийг туршаад үзээрэй.
Habido аппликейшнийг татаад долоо хоногийн Zero Waste challenge-д нэгдэн цоо шинэ амьдралын хэв маяг суулгах аялалаа эхлүүлээрэй. Танд амжилт хүсье.