“Монголын геологи, хайгуул 2022” XII чуулга уулзалт болно

2022-03-25 12:201min0
71caaa3620b2b967big

Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны 5 дугаар сарын 04-05 өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.

Чуулга уулзалтын хүрээнд уламжлал ёсоор дараах үйл ажиллагаа болох юм. Үүнд:
-Үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг

  • Хайгуул, ашиглалтын төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт
  • “Хайгуулчин” сэтгүүл
  • Мэргэшүүлэх сургалт
  • Шилдэг баг шалгаруулах (зураглал, хайгуул)
  • Шилдэг оюутны тэтгэлэг
  • Шилдэг фото зургийн үзэсгэлэн – “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд”
  • Шилдэг дээжийн үзэсгэлэн – “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис”
  • Байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэн

Геологи, эрдэс баялгийн салбарт ажиллаж буй та бүхнийг “МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2022” XII чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй