Залуучууд нэгдэн хагассайн өдөр хамтдаа янз бүрийн зүйлс хийн, хоорондоо танилцах, шинэ хүрээлэл бий болгох зорилготой клуб нээгджээ.
Энэхүү бүлгэмийг санаачилсан Ц.Ариунсанаа: Бид “Баасан ах”-ын төрсөн өдрийг сайн мэднэ шүү дээ. Баасан гараг болохоор л гадуур хүмүүс сууж байх юм шиг, шинэ хүмүүстэй танилцах юм шиг, магадгүй тараагүй танилтайгаа таарах юм шиг, хүмүүстэй бодол санаагаа хуваалцах хүсэлтэй болчихдог. Нөгөө талаасаа Яагаад хагассайнддаг, NonAlcoholic, цагийг зөв, соёлтой өнгөрүүлдэг орчин үүсгэж болохгүй гэж, яагаад эрүүл харилцаа үүсгэж болохгүй гэж гээд клубээ нээсэн хэмээн бүлгэмийнхээ талаар ярьлаа.
Нийгэмд баасан гараг бүр найзуудтайгаа эсвэл ажлынхантайгаа ууж суудаг үзэгдэл тогтчихсон гэдгийг хэн хүнгүй мэдэх биз. Тэгвэл үеийнхээ залуустай цуглаад цагийг хөгжилтэй өнгөрүүлж, ярилцаж, танилын хүрээгээ тэлэх хүсэлтэй хүмүүст “Saturdday Club” цоо шинэ адал явдал болно гэдэгт итгэлтэй байна.
Saturdday Club гэсэн фэйсбүүк хуудсанд нэгдэн уулзалтуудын мэдээллийг авч болох ба 3 дахь уулзалт нь маргааш буюу 3 дугаар сарын 26-ны хагассайн өдөр “Богд Уул” руу алхалт хийх гэж байна.