Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, Хөгжлийн банк 26 компанийг шүүхэд өгч, 800 гаруй тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа. Хөгжлийн банкны найдваргүй зээлд 66 компанийн зээл бүртгэгдсэн бөгөөд банкны барьцаанд нийтдээ 700 гаруй үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө байгаа юм байна.
Найдвэргүй зээлдэгчдийн дуулиан өрнөж эхэлснээс хойш нийтдээ 60 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийн дунд МАН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон, сонгогдож байсан хүмүүс олноороо байгаа бөгөөд хэргийг АТГ, ЭЦА, бас УИХ-ын ажлын хэсэг шалгаж байгаа юм.
Банкны зээл нийгмийн анхаарлыг татаж байгаа энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ мэдэгдээд тэдэнд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгсан талаар өнөөдөр Зууны мэдээ сонин мэдээлжээ.
Заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй одоогийн УИХ-ын гишүүд болон нэр дэвшихээр горилж буй тус намын гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг хэмээн эх сурвалж мэдээллээ тодотгожээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар /2022.3.15/ гаригт болсон МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд энэ хурал дээр олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцсэн байна.
5 comments
Зээлээ зориулалтаар нь ашиглаад графикийн дагуу зээлээ төлж байгаа бол харин урамшуулж ажлын байр нэмэгдүүлж байна гэж үзээд сайшаах хэрэгтэй!!! Зээлээ зориулалтын бус ашигласан зээлээ төлөхгүй байгаа хүмүүсийн хбрөнгийг нь хурааж ханш өсөхөөс нь өмнө зарж зээлийг нь төлүүлсэн нь дээр байна.
зээлийг их л муухай зүйл мэт яриад туйлшираад ба юм .бид заримдаа зээл авч үйл ажиллагаагаа жигдрүүлдэг. бүгдийг ингэж болохгүй .ЗОИУЛАЛТААР нь ашиглаж бгаа компаниудыг зарлаад дэмжих хэрэгтэй
Данхан толгойтой малаа уих-аас эргүүлэн татна гэж хэлээч дүнхүү пизда чадахгүй лдээ хувь хүртсэн юм чинь
yun ih hural be . zeelee martaj baiwal dewshihgui ch baij bolno gsn vg bn. 6 sardaa bagtaagaad toluul
ар өврийн хаалгаар авч үндсэндээ хулгайлж хуйвалдаж авчихаад бусдын эрх ашгийг хөндчихөөд юу урамшуулах тухай тэнэгтээд бнаа