Уг мэдэгдэлд: “Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ы facebook дахь албан ёсны хуудсанд 2022 оны 3-р сарын 24-ы өдөр “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” нэртэй маш бүдүүлэг, дипломат ёсонд үл нийцэх, Веннийн конвенцыг зөрчсөн мэдэгдэл гаргасанд АН, түүний гишүүд, гүнээ гайхан цочирдлоо. Монгол Улс нь 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж, энхийг эрхэмлэсэн, бие даасан гадаад бодлоготой, бүрэн эрхт тусгаар тогтносон улс гэдгээ олон улсад зарлан тунхагласан ардчилсан улс билээ.
Манай орны иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх үндсэн эрхүүд бүгд Үндсэн хуулиар баталгаажаад 30 жил болж байна.АН-ын мянга мянган гишүүд баруун төвийн үзэл дээр сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бөгөөд энэхүү үзэл санаа нь аль нэг улсын ( та бүгдийн бичсэнээр АНУ-ын) ноёрхол биш, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөөнд суурилсан үзэл санаа билээ.
Иймд Ардчилсан нам танай мэдэгдлийг бүхэлд нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал гэж үзэж байна. Веннийн конвенцод нэгдсэн улсууд бие биенийхээ бүрэн тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхийн төлөө байх зарчимтайг Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-нд сануулж, өөрсдийн бүдүүлэг үйлдэлдээ АН-ын нийт гишүүдээс уучлалт гуйж, албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна.” гэжээ.
4 comments
Монголд АН гэж байхгүй болсоон ааль хэдийн хэрэлдэж муудаад чадарсан энэ намын нэрийг барьсан гэмт хэрэгтнүүд монголыг төлөөлж олон долоон юм гуцах эрхгүй шүү Эрдэнэ нам Цогтгэрэл нам Тулгат нам Женко нам гэсэн мэдрэл хүмүүс л талцаад алалцаад байгаа биз дээ
Энэ тамга тэмдэг нь хүчингүй байх оо элий хулгайчууд даргагүй тамгагүй намыг ямар гам гэх юм бэ
намаа нам шиг толгой тархинд байгаа луйварчин хужаа нараа зайлуул Оросын элчингий зөв
Хуцдаг гөлөгнүүд бэ гишүүд цочирлоо ч гэх шиг АН гэж бхгүй болсон биз дээ