ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Америкийн дипломатчдыг Оросоос гаргах тухай Москвагийн шийдвэрийн талаар тайлбар хийлээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Америкийн дипломатчдыг хөөх шийдвэрийг зогсоохын тулд АНУ манай дипломатчдыг хөөж буй хүчин чармайлтаа зогсоох ёстой. Бидний шийдвэр бол хямралын үндсэн шалтгаан биш. Энэ бол албадан, хариу арга хэмжээ авч байгаа явдал” хэмээн мэдэгджээ.
Гуравдугаар сарын 23-нд ОХУ-ын Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яаманд ОХУ-аас хөөж буй ажилчдын жагсаалт бүхий ноот бичгийг гардуулсан бөгөөд үүнийг Вашингтоны зүгээс Оросын дипломатчдыг хөөсний хариуд гардуулж байгаагаа мэдэгдсэн юм.
ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя өмнө нь “АНУ Оросын 12 дипломатчийг “персона нон грата” буюу хүлээн зөвшөөрөх боломжгүй хүмүүс хэмээн зарласан талаар мэдэгдэж байсан юм. Үүний улмаас ОХУ-ын төлөөлөгчийн газрын 12 ажилтан гуравдугаар сарын 7-ноос өмнө АНУ-ыг орхиод байгаа билээ.
Гэвч Москвагийн өчигдөр гаргасан шийдвэрийн хариуд АНУ-ын Төрийн департамент Орос, АНУ хоёр орны харилцаа холбоог хөнгөвчлөхөд шаардлагатай дипломат ажилтнуудтай байх нь чухал гэж мэдэгдээд байна.
3 comments
америк оросоор дутахгүйш дээ
dutna l godiloo
Use bol hamgiin bertegchin avilagchin uls shuu dee