Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна.
АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас экспертүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.
“Road Expo Mongolia” найм дахь удаагийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр эхэлж буй бөгөөд маргааш дуусна. Энэ үеэр замын техник, технологи, материалын үзэсгэлэн, бага хурал болох юм.
Олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, монголд нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажилчид харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түнштэй харилцаа тогтоох, шаардлагатай боловсон хүчин, ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох нь арга хэмжээний зорилго гэдийг зохион байгуулагчид онцоллоо.