Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн махыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ. Нөөцийг махыг нийслэлийн есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр худалдаалах юм байна.

Нөөцийн үхрийн ястай мах нэг кг нь 8900 төгрөгөөр, хонины мар 8300 төгрөг, ямааны мах 7100 төгрөгөөр тус тус худалдаалах бөгөөд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгох гэнэ.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан улсын хэмжээнд 23 аж ахуйн нэгж 12.6 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ. Засгийн газар нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Нөөцийн махны үнийг Засгийн газраас тогтоодог байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн