Тайванийн Тайчун боомтоос Мягмар гаригт хөдөлсөн Монгол Улсад бүртгэлтэй ачааны “Престиж” хөлөг онгоц багийн нэг гишүүн сураггүй алга болсон талаар арлын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Хөлөг онгоц мягмар гаригт Тайваний тэнгисээс баруун тийш 48.8 далайн миль (90.37 км) зайд живсэн бөгөөд хөлгийн багт найман гишүүн байсан. Тдний долоо нь Индонезийн иргэн, нэг Тайваний оршин суугч байсан аж.
Хөлгийн долоон гишүүнийг олсон бөгөөд тавыг нь Японы ачааны хөлөг онгоц авасан байна. Тэд ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Багийн найм дахь гишүүнийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: RIA