Засгийн газрын ээлжит /2022.03.23/ хуралдаан болж байна. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас:

-Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих,

-Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийн зээл  олгох,

-Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлэх,

-“Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн”, “Хөөт-Чойбалсан”, “Хөөт-Бичигт” төмөр замын төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх,

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах БНХАУ-аас гэрээний дагуу импортоор авах төмөр замын бараа материалыг богино хугацаанд татан авах ажилд дэмжлэг үзүүлэх,

-Улаанбаатар хотод хэрэгжих Тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх /LRT/ болон Хотын шинэ тойрог зам барих зэрэг бүтээн байгуулалтыг 2022 онд багтаан эхлүүлэх шийдвэрүүд гарч байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн