Б.Цагаанцоож
Монгол улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдохуйц модтой болсон байх зорилгыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ийн индэр дээр зарласан билээ. “Тэрбум мод” төслийн талаар МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор профессор Б.Чимидгуайн байр суурь, хотын ногоон байгууламжийн талаар өгсөн байлбарыг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Манай Монголын ой бол дэлхийн усны гурван том хагалбар, урсгалт голууд Номхон далай, Хойд мөсөн далайн сав газрын усны хагалбар монголоос эх авч урсдаг. Агуу их Обь мөрөн, Енисэй мөрөн, Ангар мөрөн бүгд монголоос эх авч урсдаг. Монголын ой дэлхийн усны хагалбар дээр байдаг мөртлөө мөнх цэвдэг дээр байрладаг. Мөнх цэвдэг бол дандаа нимгэрч, урсаж, уусаж, хайлж байдаг процесс л доо. Дэлхий дулаараад, байгаль орчин цөлжөөд байх тусам мөнх цэвдэг хайлаад, мөнх цэвдэг дуусах юм бол монголын ой дуусна гэсэн санаа. Монголын ой дуусвал дэлхий сөнөнө гэсэн үг бараг. Ийм аюултай дүр зураг, судалгааны үндэслэл байгаа учраас гарцаагүй монголыг ойжуулах ёстой” гэх мэт олон зүйлсийн учир шалтгааныг мэргэжлийн үүднээс тайлбарлалаа.